Үүсгэн байгуулагчийн мэргэжлийн үндсэн дээр бий болсон манай компани нь бүх төрлийн химийн бодис, урвалж, лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлийг дэлхийн өнцөг булан бүрээс импортлон дотоодын зах зээлд нийлүүлж байна.
Бид бараа бүтээгдэхүүнээ сонгохдоо харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагыг чухалчлахын хажуугаар дэлхий дахинаа шинээр гарч буй шинэлэг, ухаалаг, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, тогтвортой чиг хандлагыг эрхэмлэдэг.
Бараа бүтээгдэхүүний өргөн
сонголттой байх
Нийлүүлэлтийн чанартай
сувагтай байх
Тээвэрлэлтийн найдвартай
шийдэлтэй байх
Харилцагчийнхаа хэрэгцээ шаардлагат мэдрэмжтэй байж бараа бүтээгдэхүүнийхээ талаар мэдлэгтэй байх
Өөрийн болон олон улсын тухайн төрлийн бараа бүтээгдэхүүнд мөрдөгдөх дүрэм журмын мэдээлэлтэй байж, аливаа хөндлөнгийн шаардлагагүй тасалдалаас сэргийлэх
Аюулгүй байдлыг эрхэмлэн харилцагчидаа бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэн өгөх
Химийн хортой болон аюултай бодисыг тээвэрлэгч, борлуулалгч, ашиглагчийн хувьд бид зөвхөн өөрсдийн аюулгүй байдлыг хангаад зогсохгүй харилцагчиддаа бараа бүтээгдэхүүний аюулгүй ажиллагааны зааварчилгааг хүргэн хамтаараа аюулгүй байдлаа ханган ажилладаг.
Дэлхийн шинжлэх ухаан химийн салбарт үсрэнгүй хөгжиж олон олон шинэ нээлтүүд уралдан гарч нөөцийг зохистой ашигласан шинэ туршлагууд нэмэгдэж байгаачлан бид цаг ямагт тэднээс суралцахаар олон улсын үзэсгэлэн, сургалтуудад оролцсоор байна.
Бид өнгөрсөн 20 гаруй жилийн туршлагаараа салбартаа хүчтэй оролцогчидын нэг байхын хажуугаар шинийг эрэлхийлэгч, шинэ чиг хандлагын түүчээлэгч байхыг зорьсоор ирсэн.